2017.06.26 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Герман 0 еврогийн 5000 ширхэг мөнгөн дэвсгэртийг хэвлэн гаргажээ.
O Евро мөнгөн дэвсгэрт нь төлбөрийн хэрэгсэл биш бөгөөд 2,5 еврогоор Германы Киль хотод худалдан авч болно гэж БЕЛТА агентлагийн мэдээнд дурджээ. Дашрамд дурдахад, 1960-аад оны эхнээс 1990-ээд оны сүүлч хүртэлх хугацаанд дээрх дарвуулт онгоцны зургийг 10 маркийн дэвсгэрт дээр дүрсэлсэн байдаг байжээ. Тэгэхээр 0 еврогийн мөнгөн дэвсгэрт гаргасан нь хуучны дурсамжаа сэргээх гэсэн хүсэлтэй холбоотой байж болох юм.
Энэ мөнгөн дэвсгэрт нь төлбөрийн хэрэгсэл биш бөгөөд түүнийг 2,5 еврогоор зарж байгаа гэнэ. Нийтдээ 0 еврогийн 5000 ширхэг мөнгөн дэвсгэртийг хэвлэн гаргасан бөгөөд энэ талаарх зөвшөөрлийг Европын Төв банк өгсөн аж.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.