03/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

2017 оны 7 дугаар сарын 3-10-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4,8-нд зарим газраар бороо, 6-7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 3-4нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4нд сэрүүвтэр байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар бороо, 6,8-нд  ннутгийн баруун хэсгээр, 7,9-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-5-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 9-14 градус  өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус хүрч хална.

Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар, 4,9-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-7-нд зарим газраар, 8-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-5-нд  ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус халуун байна. Бусад хугацаанд шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 5-нд зарим газраар, 6-7-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо  орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4, 8-9нд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус хүрч хална. 5-7-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.