04/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Гадаадын аялагчид Монголын үндэсний их баяр наадмыг илүү ихээр сонирхдог.

2017  оны эхний дөрвөн сард Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. 2016 онд манай улс аялал жуулчлалын салбараас 312 сая ам.доллар олсон байна. Энэ онд 470-480 мянган жуулчин хүлээж авна гэж тооцож байгаагийн ихэнх нь наадмын үеэр ирэх аж.  Дөрвөн улиралтай Монгол орны хувьд аялал жуулчлалын улирал тавдугаар сараас эхэлдэг бөгөөд аялагчид Монгол үндэсний их баяр наадмыг илүү ихээр сонирхдог байна.  Одоогийн байдлаар манай улсад бүртгэлтэй 274 жуулчлалын компани, 438 жуулны бааз, 400 орчим зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Салбарынхан энэ онд 470-480 мянган жуулчин хүлээж авна гэж тооцож байгаагийн ихэнх нь наадмын үеэр ирнэ гэж тооцоолж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.