06/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд “Хүндэт өргөмжлөл” гардуулах ёслол боллоо.

Linked automatically by name · ⚑ Report an error

Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Засгийн газраас ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан  хүмүүст “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг уламжлалын дагуу  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардуулав.

Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнуулсан хүмүүс:

-Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн

– Хот тохижилтын газар  ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Х.Мөнхтулга

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл

-Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн О.Нямчулуун

-Гадаад харилцааны яамны Бодлого зохицуулалтын газрын зөвлөх Ж.Сүхээ

-Сангийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болормаа

-Нийслэлийн цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч Ж.Хадбаатар

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Д.Гэрэлтуяа

-Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Дондмаа

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Ө.Ганболд

-Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн П.Наранцэцэг

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэцэцэг

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун

-Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн П.Даваадорж

-Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Д.Байгальмаа

-“Их нигүүсэл” ТББ-ын тэргүүн М.Сарнай нар шагнууллаа.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ: “Салбар байгууллагынхаа шилдгээр шалгарсан та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл чухал байсан” гэлээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.