07/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин”Их 20″-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Гамбургэд ажиллана.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Гамбургэд хүрэлцэн очжээ. ОХУ-ын төрийн тэргүүний онгоц Германы канфцлер асан Гельмут Шмидтийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Ойрын хоёр хоногт ОХУ-ын төрийн тэргүүн “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Гамбургэд ажиллах юм.

Баасан гаригт тэрбээр “Их 20”-ын хүрээнд хоёр хуралдаанд оролцохоор төлөвлөжээ. Эхнийх нь Ойрхи Дорнод дахь улс төрийн нөхцөл байдал, түүний дотор терроризмын эсрэг албан бус уулзалт бол нөгөөх нь БРИКС-ийн орны удирдагчид  үүнд: Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкын хуралдаан ажээ.

Путин баасан гаригт хэд хэдэн хоёр талын уулзалтад оролцох юм байна. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Че Ин нартай уулзаж ярилцах ажээ. Түүнээс гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй ч уулзах юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.