08.07.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Урианхай сурын харваанд“Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер Д.Баттулга түрүүллээ.

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын наадам урианхай сурын харваагаар 07 сарын 07  эхэлж сурын харваанд  172 харваач цэц сорьсон ба 12 мэргэн, хүндэт мэргэн дөрөв, спортын мастер 47, спортын дэд мастер 17, залуу харваач 95 байжээ. Зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд болдог уламжлалтай урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер Д.Баттулга 25 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангав. Ховд аймгийн Дуут сумын харьяат, спортын мастер Ш.Батмөнх мөнгө, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, “Алдар” спорт хорооны харваач, улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ. Ийнхүү урианхай сурын харваа өндөрлөж буриад сурын харваа эхэллээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.