10/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

БНХАУ-ын иргэн алдарт морин хуурч Чи Булаг Төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд одон Алтан гадасаар шагнахаар болжээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг “Алтангадас одон”-гоор шагнасан байна.

Тэднээс гадна Алтан гадас одонд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр нарыг тодорхойлсон ч, хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй гэнэ. ОХУ-д төр, засгийн өндөр албан тушаалтан гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг ёс байдаг юм байна. Харин энэ зөвшөөрөл ирсний дараа Сергей Шойгуд  одонг нь гардуулна гэдгээ албаныхан мэдээллээ.

Гадаадын улс орны дээрх эрхмүүдийг үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, эрдэм шинжилгээний салбартаа Монгол Улсыг сурталчилж, ажил амьдралаа зориулж явааг нь төрөөс үнэлж  ийнхүү шагнаж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.