15/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Энэ сарын 17-19-нд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монголд айлчилна.

2017 оны 7  сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монголд албан ёсны айлчлал хийнэ.

Т.Оошима  Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзаж  Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох юм байна.

Энэ  айлчлал нь  Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.