17/07/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
2017 оны 7 сарын 17 Даваа гараг Дорнын зурхайд
Зуны дунд улаан морь сарын хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр
-Билгийн тооллын 23 , Сумъяа гараг.
-Шүтэн барилдлага-Төрөхүй
-Барилдлага – Үл зохилдох
-Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана.
Өнөөдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах. буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь. нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.