30/11/2016 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг болно

“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг 2016 оны арванхоёрдугаар сарын 02-нд 10 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болох гэж байна.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэн гаргах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах эерэг сайхан сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд хүргэх юм.

Мөн аз жаргалтай гэр бүлийн төсөөлөн илэрхийсэн Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдын жүжигчилсэн тоглолт болно.

Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн шилдэг гэр бүлээр шалгарсан гэр бүлүүдийн төлөөлөл мөн хүүхдүүдийн төлөөлөл оролцох аж. Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцож хүүхдүүд аз жаргалтай гэр бүлийг хэрхэн төсөөлдөг вэ гэдэгт хариулт аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 94839684 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийнгазраас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.