2017.07.18 · niitlelch.mn (Archiv) · Архив

2017 оны 7-р сарын 17-ноос 24-нийг хүртэлх цаг агаарын мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 17-19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-21-нд нутгийн баруун хэсгээр, 22-23-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 18-23 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 23-нд  нутгийн хойд хагаст сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 19,21-23-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17-нд бүх нутгаар өдөртөө хална. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-19,22-23-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 27-32 градус,бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 31-36 градус хүрч хална.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.