18/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хакухо М. Даваажаргал 1045 дахь давааг авч Чёонофүжи аваргын амжилттай тэнцэж иржээ.

Японы мэргэжлийн сумо бөхийн барилдаан өнөөдөр арав дахь өдрөө үргэлжилж байна. 9 өдрийн дараах байдлаар Хакухо М. Даваажаргал их аварга 9:0 гэсэн амжилттайгаар тэмцээнийг тэргүүлж явна. Өчигдөр тэрээр Маэгашира Кагаякиг Хатакикоми мэхээр буулган авснаар замналынхаа 1045 дахь давааг авч Чёонофүжи аваргын амжилттай тэнцэж ирсэн байна. Одоо түүний хувьд озеки Кайогийн амжилтыг эвдэхэд ердөө гурван даваа хэрэгтэй байгаа юм. Ийнхүү 9 дэх өдөр түүхэн даваагаа авсан Хакухо аварга тэмцээнийг нэг ч унаагүй итгэл төгс тэргүүлж байгаа юм. Түүний араас Болгарын сумоч, зүүний маэгашира-4 Даниэл Иванов буюу Аоияма 8 даваа 1 унаатай нэхэж явна. Харин тэмцээний тэргүүлэгчдийн 3 дугаар эгнээнд 7 даваа 2 унаатай 4 бөх байгаа юм. Тодруулбал: Озеки Такаясү, Барууны Маэгашира-6 Оношо, Зүүний Маэгашира-10 Чёотайрюу болон Зүүний Маэгашира-13 Такарафүжи нарын бөхчүүд юм.

Монгол бөхчүүд энэ башёд:

Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-4

Маэгашира-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-5

Маэгашира-6 Ичиножү А.Ичинноров 4-5

Маэгашира-7 Таканойва А.Баасандорж 1-8

Маэгашира-12 Араваши Э.Дөлгөөн 5-4   байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.