19/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

2017 оны 7 сарын 19 Лхагва гараг Дорнын зурхайд

Зуны дунд улаан морь сарын есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

Аргын тооллын: 2017.7.19,  Лхагва гараг

Билгийн тооллын:  26,   Буд гараг

Наран ургах шингэх: 05.13-20.43

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага:  Авахуй

Өнөөдөр  гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх . Үс шинээр авахуулах буюу  засуулбал жаргал үргэлжид ирнэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.