20.07.2017 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
Грекийн домогт бөх Илиас Илиадис Монголд ирнэ.
Дэлхийн шилдэг жүдочдийн нэг, Грекийн домогт бөх Илиас Илиадис манай улсад ирэхээр болжээ. Энэ тухай Монголын Жүдо бөхийн холбооноос мэдээлжээ. Грек эрийн хувьд ОУ-ын Жүдо бөхийн холбооны томилолтоор 7 сарын 30-ны өдөр Улаанбаатарт ирэх гэнэ. И.Илиадис энэ аялалынхаа хүрээнд Монголын өсвөрын Жүдочдийн аж амьдралтай танилцахаас гадна, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүдтэй уулзаж, туршлага хуваалцана. Жүдо бөхийн -81, -90 кг жинд хамгийн чадварлаг өрсөлдөгч байсаар ирсэн тэрбээр Олимпийн наадмаас 2 өөр жинд медаль хүртсэн цөөхөн бөхчүүдийн нэг. Энэ нь 2004 онд -81 кг-д алт, 2012 онд -90 кг-д хүрэл авч байсан. Мөн тэрбээр ДАШТ-нд гурван удаа түрүүлж, хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.