24.07.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

“Ой тогтоолтын шилдэг тамирчдын халз тулаан-2017” тэмцээн боллоо.

Монголын Оюун Ухааны Академийн дэргэдэх ой тогтоолтын клубын зөвлөлөөс Монголын Оюуны спорт сонирхогч хүүхэд, залуусыг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор “Ой тогтоолтын шилдэг тамирчдын халз тулаан-2017” анхдугаар тэмцээнийг долдугаар сарын 22-23-ны өдөр амжилттай зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа.

Тус тэмцээний гол зорилго нь хүүхэд, залууст сурах арга барилыг эзэмшүүлэх, оюуны спортын төрөл болох ой тогтоолтын спортыг сурталчлан таниулах, хүн бүр оюуны потенциалаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, улмаар эх орныхоо нэрийг дэлхийн төвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах юм.

1-р байр Н.Мөнхшүр  ОУИМ

2-р байр Э.Лхагвадулам  ОУМ

3-р байр Б.Шижир-Эрдэнэ  ИМ

5 төрлийн рекорд эзэмшигчид:

-Тооны марафон – Б.Шижир-Эрдэнэ

-Баганан үгс – Э.Пүрэвжав

-Хөзөр – Н.Мөнхшүр

-Зураг – З.Цэцэгзул

-Нэр, царай – Н.Энхшүр нар тус тус рекорд тогтоожээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.