28/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

М.Анхцэцэг 75 кг-д гурван алтан медаль авч Ази тивийн залуучуудын хошой аварга боллоо.

Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүллээ.  Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг  тэмцээны 75 кг-д гурван алтан медаль авч Ази тивийн залуучуудын хошой аварга болов. Юуны өмнө төрүүлж өсгөсөн аав ээж гэр бүлийнхэндээ болон Хосбаяр багшдаа маш их баярлалаа. Мөн Монголын хүндийн өргөлтийн холбоо, Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, Алдар спорт хороо, Mongolian properties ХХК, Үнэн анд, Монгол жонш, Есүүдийн батууд, Souviner House, Үржиншадивлан хийд болон биднийг дэмжиж ажиллалаг албан байгууллага, хувь хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Та бүхнийгээ хүчээр өдий зэрэгт хүрсэн юм шүү” хэмээжээ. Мөн Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль, 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орсон бахдам амжилт үзүүллээ. Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан, шүүгчээр Р.Одбаяр, Л.Одгэрэл нар ажиллаж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.