29/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдтай уулзлаа.

Linked automatically by name · ⚑ Report an error

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла Бин Рабия Аль-Түнэйжиг өнөөдөр буюу 7 сарын 29-нд хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөж байна.

Хоёр орны Дотоод хэргийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурснаар цагдаа, хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг богино болон урт хугацааны сургалтад хамруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх материаллаг баазыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж нээгдэх юм.

Цаашид Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.