30.07.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

2017 оны 7 сарын 30 Ням гараг Дорнын зурхайд

Зуны адаг улаагчин хонь сарын долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

Аргын тооллын: 2017.7.30, Ням гараг

Билгийн тооллын 7  Адъяа гараг

Наран ургах шингэх: 05.26-20.30

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Өнөөдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирнэ.  Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа . Үс шинээр авахуулах буюу  засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.