30/07/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Улаанбаатар Гарьд” баг Японы Окаяма багтай тоглоно.

2017 оны 7 сарын 29-30-нд  Япон улсад болох “Үцүномия Мастерс”  сагсан  бөмбөгийн тэмцээнд  Монголоос анх удаа 3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар Гарьд” баг  оролцохоор болж сагсан бөмбөгийн  тамирчид Япон орныг зорьсон билээ. Тус тэмцээн нь ФИБА 3х3-ын албан ёсны дэлхийн аялан тоглолтуудын нэг гэгддэг тэмцээн юм. Энэхүү тэмцээнд 12 шилдэг баг оролцдог бөгөөд манай эрэгтэй баг анх удаагаа оролцох гэж байгаагаараа  онцлог юм. Манай багийн хувьд тэмцээний “А” хэсэгт багтсан юм. “А” хэсэгт Словений нийслэл Люблян хотын баг болон талбайн эзэн Окаяма багууд багтсан байна.  Словений багийн хувьд чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа хүчтэй баг бол Японы баг наймдугаар байранд эрэмбэтэй байгаа, легионер тоглогчидтой  хүчтэй баг юм.

Манай  сагсчид 447,000 оноотой 9 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Тэд маргааш 14:30 цагаас Люблян хотын багтай хэсгийн эхний тоглолтоо хийх бол 16:10-аас залгуулаад Японы Окаяма багтай тоглоно.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.