31/07/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Эвэрт нь гал асаасан буханд хөөгдөж мөргүүлж гэмтэлгүй барианд орох нь тухайн жилдээ азтай байхыг бэлгэддэг байна.
Испани улсад жил бүр уламжлал болон зохиогддог Бухын наадмын үеэр нэгэн харамсалтай явдал болжээ. “Галт бух”-ын үзүүлбэр үзэхээр цэнгэлдэх хүрээлэнд цугларсан үзэгчдийг баясгах ёстой байсан бух эвэрт нь асаасан галнаас айсандаа мод мөргөж, тэр дороо үхсэн байна.
Хэдий аюултай үзүүлбэр ч гэлээ буханд хөөгдөх, нэн ялангуяа эвэрт нь гал асаасан буханд хөөгдөх нь испаничуудын хувьд эр зориг, авхаалж самбаа шаардсан эрсдэлтэй үйлдэл ч гэлээ мөргүүлж гэмтэлгүй барианд орох нь тухайн жилдээ азтай байхыг бэлгэддэг байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.