02/08/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний жагсаалтыг Бразилчууд тэргүүлж, Монгол 4-д оржээ.

СNN телевизээс гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн талаар Дундад Азийн улс орнуудын мэдээ, мэдээллүүдийн нэгдсэн  портал болох www.ca–news.org сайт онцолжээ.

Тус телевиз өөрийн сайтад Монголын талаар: «Тус үндэстний амьдарч буй газрын тэнгэрт нууцлагдмал зүйлс их байна. Тэд бол маш их тэвчээртэй, эрх чөлөөг эрхэмлэдэг ард түмэн. Нүүдэлчин амьдралын дүр төрхийг өдий хүртэл хадгалж, хөөмий тоглох, эсгий гэрт амьдрахыг илүүд үздэг. Гутал, дээл, малгайгаа арьсаар хийдэг. Энэ нь тэдний түүхэн мистик дүр төрхийг улам тодруулдаг. Бүргэдийг одоо хүртэл гэрийн амьтдын адил тэжээдэг» хэмээн бичжээ. Хүчирхэг 14 үндэстний жагсаалтыг Бразилчууд тэргүүлж, Сингапур, Ямайкийн ард түмэн удаах байруудад, Америкчууд монголчуудын дараа буюу тавдугаар байрт жагсжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.