04/08/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шинзо Абэгийн тэргүүлдэг Япон Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Шинзо Абэгийн тэргүүлдэг Япон Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгджээ. Засгийн газар хурлынхаа үеэр Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан байна.

Ийнхүү огцрох шийдвэр гаргасан нь эрх барьж буй Либериал Ардчилсан нам болон Ерөнхий сайд Шинзо Абэгийн нэр хүнд огцом буурч байгаатай холбоотой аж. Учир нь Засгийн газар танхимаараа огцорч байж  ард иргэдийнхээ итгэлийг эргэн сэргээнэ гэж үзжээ.Учир нь эрх барьж буй Либераль-Ардчилсан нам болон Ерөнхий сайд Шинзо Абэгийн чансаа огцом буурч байгаа билээ.

Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газар одоо хэдхэн цаг л ажиллана. Өнөө орой   шинэ Засгийн газар бүрдтэл тэд үүргээ гүйцэтгэж байх юм.

Харин Японы хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд кабинетийнхаа хагасаас илүү хувийг шинэчилнэ. Үүнд Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайдууд багтах байх  гэжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.