04/08/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хятадууд малчдыг мод чулуу барин хэрцгийгээр зодож гэмтээжээ.

Хөлөнбуйр аймгийн Эвээнх хошууны Хүйтэн гэдэг газар малчдын зөвшөөрөлгүйгээр хятад иргэдэд бэлчээр нутгийг нь түрээслүүлжээ. Үүнийг малчин ардууд эсэргүүцэж цуглахад түрээсэлсэн  хятад иргэдийн талынхан олноороо малчдыг мод чулуу барин хэрцгийгээр зодож, бэртээж гэмтээжээ.

Малчид гэмтсэн хүмүүсийг орон нутгийн засгийн ордны үүдэнд авчирч хэвтүүлэн, эсэргүүцлийн цуглаан хийж, дотогш орохыг оролдлоо. Ордныг олон цагдаагаар хамгаалуулан, малчдын гомдлыг албан тушаалтнууд хүлээн авахгүй , дотогш нэвтрүүлэхгүй байлаа.

Цагдаа нарт хандан, малчид “Та нар хэв журам сахиулж, бидний амар амгаланг хангах ёстой. Гэтэл бидний гомдлыг нэвтрүүлэхгүй гээд ордныг бүслээд зогсож байна. Ингэж ард иргэдийг хамгаалдаг юм уу?” гэж бухимдан хашгиралдаж байлаа.

Ордны үүдний чулуун шалан дээр хэвтсэн хүмүүсийн биеийг цагдаа нарт харуулахад шарх сорвиор дүүрэн байв. Гэвч, цагдаа нар, түшмэдүүд ойшоосонгүй. Нэг түшмэд гарч ирж, газрын зураг үзүүлэн, тэр газрыг түрээслүүлэх шийдвэр гарсан байхад та нар төр засгийн ажлыг эсэргүүцэж байна гэж уурсан загнажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.