09.08.2017 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
“Японы поп соёлын өдөрлөг” ирэх бямба гарагт болно
2017 оны 8 дугаар сарын 12-ны бямба гарагт Үндэсний соёл, амралтын хүрээлэнд “Японы поп соёлын өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулагдана.
Тус өдөрлөгийн үеээр анимэ дууны тэмцээн, косплэй тэмцээн, бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна япон хоол болон соёлтой танилцах олон булангууд ажиллах болно. Мөн санал асуулганд хамрагдаад дурсгалын зүйл авах боломжтой юм.
Өнгөрсөн жил энэхүү өдөрлөгт маань 6500 орчим хүн хүрэлцэн ирж японы поп соёлтой танилцсан байна. Монгол улсад суугаа Япон улсын Элчин сайдын яам, Монгол дахь Японы соёл сонихогчдын холбоо, Үндэсний соёл амралтын хүрээлэн”Японы поп соёлын өдөрлөг” арга хэмжээ хамтран зохион байгуулах юм байна.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.