11/08/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Бөөрөнцөг түлхэлтээр БНХАУ-ын тамирчин Гонь Лижиао дэлхийн аварга боллоо. тэргүүллээ.
Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 6 дахь өдөр эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнд болж, уг тэмцээнд БНХАУ-ын тамирчин, 28 настай Гонь Лижиао 19.94 метр зайд түлхэж, тэргүүн байрыг эзэлжээ. Түүний хувьд өнгөрсөн дэлхийн АШТ-д мөнгөн медаль, 2012 оны Лондоны олимпод мөн мөнгөн медаль хүртэж байсан амжилттай. Энэ жилийн дэлхийн аваргын мөнгөн медалийг, Риогийн олимпийн хүрэл медальт Унгарын Анита Мартон, хүрэл медалийг Риогийн олимпийн аварга, АНУ-ын алдарт тамирчин Мишель Картер хүртсэн байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.