11/08/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дэлхийн оюутны спортын зуны XXIX Универсиад наадамд оролцох тамирчид мордлоо.

2017 оны 08 сарын 11-нд  Дэлхийн оюутны спортын “Тайпэй-2017” зуны XXIX Универсиад наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ БСШУСЯ-нд боллоо.

Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын 9 төрөлд өрсөлдөнө.

Эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдын төлөөлөлд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монгол Улсын далбааг гардуулсан бөгөөд оролцсон төрөл бүртээ медаль хүртэж, амжилтаа ахиулахыг хүсэв.

Энэ удаагийн Универсиадад эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад шаардагдах зардлын тодорхой хувийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар шийдвэрлэжээ. Тодруулбал, 59 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, баг, тамирчидаа дэмжсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.