02/12/2016 · niitlelch.mn (Archiv) · Archive

ТАКЭНОРИ ШИМИЗҮГ “ХАНГАРЬД” ОДОНГООР ШАГНАЛАА

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизүг “Хангарьд” одонгоор шагналаа. Ноён Такэнори Шимизүг манай улсад ажиллах хугацаандаа нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж ийнхүү нийслэлийн дээд шагналаар шагнахаар шийдвэрлэжээ.

Шагнал гардсаныхаа дараа ноён Такэнори Шимизү “Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг минь үнэлж хүндтэй одонгоор шагнасанд баяртай байна. Би 1973 оноос хойш Монгол Улстай холбоотой байлаа. Монгол Улсад Элчин сайдаар ажиллахдаа нийслэлийн дэд бүтэц болон боловсролын салбарт багагүй зүйл хийсэн. Түүгээрээ ч бахархаж явдаг. Миний хийсэн ажлыг үнэлж, дэмжсэн монголчууддаа талархаж байна. Монголын зүгээс Японд мөн ялгаагүй маш их тус болсон. Японд болсон газар хөдлөлтийн үеэр элэг нэгт ахан дүүст маань тусламжийн гараа сунгаж байсныг би хэзээ ч мартахгүй” хэмээн хэллээ

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.