03.12.2016 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Цогтцэций суманд нүүлгэн шилжүүлэлт хийгдэж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өчигдрөөс эхлэн 20 орчим удаа газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдэж, 1.5-3.8 магнитутын газар хөдлөлт болсон билээ.

Тэгвэл энэхүү газар хөдлөлтөөс шалтгаалан Цогтцэций суманд иргэдийг хоргодох байр болон кемп, гэр зэрэгт нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангасан байна. Үүнд Цогтцэций суман дахь дотуур байранд амьдардаг сурагчид, мөн Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн ажилтнууд болон бусад иргэд багтаж байгаа юм. Мөн үүнээс гадна сумын хэмжээнд эрчим хүч хязгаарлах арга хэмжээ аваад байгаа ажээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын ерөнхий зохицуулагчаас өгсөн чиглэлийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлыг өнөөдөр сумын хэмжээнд зарлан, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Л.Баярсайхан хэллээ.

Эл ажиллагаанд аймаг, сумын цагдаагийн албан хаагчид татагдан оролцож байгаагийн зэрэгцээ сургууль, эмнэлэг зэрэг обьектыг мөн давхар хамгаалалтад авч ажиллаж буй юм байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.