23/08/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Ц.Оюунчимэг хүндийг өргөлтийн дэлхийн дээд амжилтыг 10, Ази тивийнхийг 15 удаа шинэчилжээ.
Швед улсад болсон хүндийг өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Ц.Оюунчимэг түрүүлж, дээд амжилтыг шинэчиллээ. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн +75 кг-д 14 туйванч оролцжээ. Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр нэлээд хожуу буюу 49 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн.
Эдүгээ 55 настай Ц.Оюунчимэг дэлхийн цомын дөрвөн алт, дэлхийн наадам болон ДАШТ-ий хошой алт, мөнгө, гран при ангиллын тэмцээний дөрвөн алт, таван хүрэл медальтай. Мөн дэлхийн дээд амжилтыг 10, Ази тивийнхийг 15 удаа шинэчлээд байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.