2017.08.28 · niitlelch.mn (Archiv) · Архив

2017 оны 8 сарын 28, Даваа гараг, Дорнын зурхайд.

Намрын тэргүүн шар бич сарын

таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр

Аргын тооллын: 8 сарын 28, Даваа гараг

Билгийн тооллын 7, Сумъяа гараг

Наран ургах шингэх:06.09-19.41

Барилдлага:Үхэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Өнөөдөр хонь , туулай  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн . Энэ өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, нялхсын хурим хийх, сүм дуган сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах , худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад  муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,нохой, гахай. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.