28/08/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хүний эрүүл мэнд, гоо сайханд витаминуудын нөлөөлөх нь.

Аминдэм нь таны эрүүл мэндэд тустай төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүнд ихээр ордог байна.

“А” АМИНДЭМ – Энэ аминдэм дутагдсанаар арьс хуурайших, үс хугарамтгай болдог. А аминдэм арьсыг толигор болгож, арьсны гэмтлийн эдгэрэлтийг хурдасгадаг. Загас болон амьтны элэг, цөцгийн тос, сүү, өндөгний шар зэрэг бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг.

“В” АМИНДЭМ – В аминдэм нь хүнсний ногоо, эрдэнэ шишийн гурил, хүнсний хөрөнгө зэрэгг ихээр агуулагддаг байна. Энэ амин дэм нь бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулж, үсний ургалтыг идэвхжүүлж, тосны булчирхайн үйл. ажиллагааг дэмжих нөлөөтэй.

“ВЗ” АМИНДЭМ – Амны хөндийн тэжээл болох ба үсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог тул шүдний оо, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэдэг.

“С” АМИНДЭМ- Энэ аминдэм дутагдахад арьс хуурайшиж, эрт хөгшрөх хандлага ажиглагдана. С аминдэм нь нимбэг, лууван, тарвас, шар манжин, өргөст хэмх, байцаа, үхрийн нүд зэрэгт агуулагдана.

“Д” АМИНДЭМ- Арьс чийгшүүлэх үйлчилгээтэй ба эсийг сэргээж үсний ширхэгийн гэмтлээс хамгаалан бүрдүүлж өгдөг. Энэ аминдэм нь хүнсний хөрөнгө, улаан буудайн гурилын найрлагад ордог.

“Р” АМИНДЭМ-  Энэ аминдэм дутагдсан үед арьс өөрийн толигор байдлаа алдаж өнгө нь муудна. Элэг, мах, сүү, улаан буудай, хүрэн манжин, тарвас, чинжүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнд энэ аминдэм ихээр агуулагдсан байдаг.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.