06.09.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Умард Солонгос баллистик пуужингаа тээвэрлэж эхэлжээ.

Умард Солонгос Номхон далай руу ээлжит удаагаа баллистик пуужин харвахаар тус улсын баруун эрэг тийш тээвэрлэж эхэлжээ. Энэ тухай даваа гарагт Өмнөд Солонгосын “Asia Business Daily” сонинд тагнуулын эх сурвалжийг эш татан мэдээлжээ.

Пуужинг голчлон шөнийн цагаар тээвэрлэж байгаа болохыг мөн онцлон дурджээ. Уг пуужинг 9 дүгээр сарын 9-нд тус улсын үндэсний баяр Улс тунхагласны баярын өдрөөр харвана гэж тус сонин үзэж байгаа ажээ.                Даваа гарагт Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны тавьсан илтгэлд Өмнөд Солонгосын цэргийн мэргэжилтнүүд Умард Солонгос ээлжит пуужингаа туршихаар бэлтгэж буй шинж тэмдгийг илрүүлсэн тухай өгүүлжээ. Мөн тагнуулын албаныхан Умард Солонгос тив алгасах баллистик пуужин ч туршиж магадгүй гэжээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.