18/11/2014 · niitlelch.mn (Archiv) · Archive

Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоо.

Шатрын спортын их мастер А.Энхтуул

Азийн шатрын холбоонд ажиллахаар өнөөдөр эх орноосоо мордож байна. Тэрээр Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотыг зорилоо. Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоонд зохион байгуулагчаар ажиллахаас гадна өсвөрийн тамирчдын дасгалжуулагчаар ажиллах юм. Их мастер А.Энхтуулыг Азийн шатрын холбооноос ажиллах хүсэлт тавин урьжээ.

Шатрын спортын их мастер А.Энхтуул

Энэ томоохон байгууллагад ажиллахад гадаад хэлний мэдлэг өндөр байх шаардлагатайгаас гадна хэд хэдэн шалгуурыг тавьдаг ажээ. Тэрээр эхний ээлжинд Азийн шатрын холбоонд 1 жилийн хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ.

А.Алт

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.