08.09.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

ХБНГУ-ын шүдний эмч нарын холбооноос Зөөврийн эмнэлгийг хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоотой хамтран өдгөө хоёр дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 2016 онд тус холбооноос Шүд, эрүү, нүүрний төвийн Нүүр амны эмчилгээний тасагт ISO стандартыг бүрэн хангасан, “Western dental standard”-аар үйлчлэх кабинетыг иж бүрэн тохижуулж  суурилуулан хүлээлгэн өгч байсан юм.

Тэгвэл өчигдөр тус төвд “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоо”-ноос нийт 64 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн шүдний эмнэлгийн 15 сандал, 4 бор машин, шүдний  багажнууд, нэг удаагийн хэрэглэгдэхүүн зэргийг хандивлалаа. Зөөврийн эмнэлгийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Туул, нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн захирал Л.Хэнтий нар оролцсон юм. Монгол Улсад сүүлийн жилүүдэд тулгамдаж байгаа боловч олны анхаарлын төвд төдийлөн орж чадахгүй байгаа шүдний өвчлөлийг бууруулах, нэн ялангуяа хот суурин газраас алслагдсан хөдөө, орон нутагт мэргэжлийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхэд тус хандив нь чухал үүрэг гүйцэтгэх талаар эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.