ӨВӨРХАНГАЙ: Аймгийн арслан О.Үйтүмэнд хүндэтгэл илэрхийллээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
**Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.** Арвайхээр сумынхан өнөөдөр аймгийн арслан О.Үйтүмэнд хүндэтгэл илэрхийлж, 15 сая төгрөгийн мөнгөн шагнал гардууллаа.
Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумынхан өнөөдөр аймгийн арслан О.Үйтүмэнд хүндэтгэл илэрхийллээ. Тэрбээр өнгөрсөн зун Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм. Ийнхүү Есөнзүйл сумын бөхчүүдээс 41 жилийн дараа аймгийн арслан цол хүртсэн бөх болжээ. Өнөөдөр болсон “Ирээдүйн аварга” өсвөрийн бөхийн барилдааны үеэр Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат аймгийн арслан О.Үйтүмэнд сумын иргэдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, 15 сая төгрөгийн мөнгөн шагнал гардууллаа. О.Үйтүмэн долоон настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 2012 онд шигшээ багийн тамирчин болжээ. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.