12/09/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

ОУНЭМХН анх удаа Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгнө.

Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг(ОУНЭМХН)-ийн хөндлөнгийн үнэлгээний багийнхан монгол улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв(НЭМҮТ)-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлэлт хийхээр өчигдөр буюу 9 дүгээр сарын 11-ний өдөр ирлээ.

Багийн бүрэлдэхүүнд нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Жон Клоуд Дезэнклос, нийгэмлэгийн штабын дарга Мили Спархич, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхийлөгч асан, АУ-ны доктор Жеффри Коплан, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхий захирал асан, АУ-ны доктор Ванг Юү, Японы Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, ШУ-ны доктор Мари Асами, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Хяналт үнэлгээний мэргэжилтэн Хэнри Ванди, мэргэжилтэн Эзра Барзилей нар ажиллаж байна.

Үнэлгээний багийнхан  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар нартай уулзаж Монголын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Үүний дараа НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, таван өдрийн турш шаталсан үнэлгээг хийх юм.

Өнгөрсөн жил тус нийгэмлэгийн хурлаар Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэн байгуулж, Тэргүүн ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Янг, дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын НЭМХ-гийн захирал, доктор Б.Цогтбаатарыг сонгосон. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын явуулж байгаа үйл ажиллагааг олон улсын түвшинд өндөр үнэлж байгаа илэрхийлэл болсон юм.

Ийнхүү 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг Азид сүлжээ байгууллагаа анх удаа байгуулсанаас хойш анх удаа Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж,  хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгөхөөр ирээд байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.