Улсын аварга Г.Эрхэмбаяр МУГТ цолоор энгэрээ мялаана
Linked automatically by name · ⚑ Report an error
Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн шагнал гардуулдаг. Энэ жилийн наадмаар энгэрээ мялаах эрхмүүдийн нэр тодорч эхлэв. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын Аврагч спорт хороо "Таван хан" дэвжээний бөх, Улсын аварга Г.Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ. Тэрбээр 2003 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд найм даван түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бөгөөд тэр жилийнхээ улсын баяр наадамд Ж.Мөнхбат аваргаар тав даван улсын начны болзол хангасан түүхтэй. 2011 онд Улсын наадамд 9 даван үзүүрлэж Улсын арслан цол хүртсэн. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.