15/09/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

2017 оны 9 сарын 15, Баасан гараг, Дорнын зурхайд.

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН

ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.15, Баасан гараг

Билгийн тооллын 25, Сугар гараг

Наран ургах шингэх: 06.29-19.05

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Өнөөдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай . Үс шинээр авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.