15/09/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан болно.

Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ 9 сарын 16-20-нд Беларусьт айлчилна гэж Беларусийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Мирончик өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг тус улсын “БелТа” агентлаг уламжиллаа.

Эл айлчлалын үеэр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан болох ажээ.

Беларусийн талаас тус комиссыг Аж үйлдвэрийн сайд Виталий Вовк даргалдаг байна.

Талууд уулзалтын үеэр хоёр талын худалдаа ба эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замууд, тухайлбал Монгол руу экспортолж буй Беларусийн техник, тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэх аж.

Мөн Монголын төлөөлөгчид Беларусийн ГХЯ, Хөдөө аж ахуй, хүнсий яам болон “Беллегпром” концерны төлөөлөгчидтэй уулзаж, аж үйлдвэр ба хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн үйл ажиллагаатай танилцана гэж “БелТа” агентлаг мэдээлжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.