2017.09.16 · niitlelch.mn (Archiv) · Архив

UBS телевизийн нэрэмжит бүх нийтийн дугуйчидын баяр өнөөдөр болно.

Үзэгч түмэнтэйгээ 25 жилийн турш хамт байгаа UBS телевизийн нэрэмжит бүх нийтийн дугуйн баяр 2017.09.16-ны Бямба гарагт Буянт-Ухаа спорт цогцолбороос, Айцын даваа, Өлзийт хороолол, Шувуун фабрик, чиглэлийн 40 км засмал зам, 10 км шороон зам бүхий тойрог замд зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч: UBS телевиз

Хамтран зохион байгуулагч: Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/

Монголын дугуйн холбоо /МДХ/

“Спорт бүх нийтийн үйлс” ТББ

Спортыг дэмжигч:  “АTTILA” – Дугуйн брэнд дэлгүүр

Дугуйн спортыг дэмжигч: “ТЭРЭЛЖ” – байгалийн эрдэст ус

Дугуйчид тус уралдаанд эрэгтэй эмэгтэй сонирхогчид болон мэргэжлийн дугуйчид, мөн насны ангиллаар нийт 7 өөр түвшинд өрсөлдөнө. Ангилал бүрээс 5 шилдэг дугуйчдыг шалгаруулах ба ялагчдыг цом, өргөмжлөл, ATTILA брэндийн уулын дугуй, дугуйн иж бүрэн хувцас хэрэглэл хүлээж байна.

Эрүүл мэнддээ анхаарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, дугуйн уралдаандаа өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.