2031 он гэхэд нэг хайрцаг тамхинаас улс 9446 төгрөгийн татвар авдаг болно
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Тамхины хяналтын тухай хуультай хамт хэлэлцэгдэж буй Онцгой албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний татварыг 2031 он хүртэл үе шаттайгаар ойролцоогоор 6 дахин нэмэгдүүлэхээр болж байна. Монгол Улс 2025 оны байдлаар 3.7 тэрбум ширхэг буюу 185 сая хайрцаг янжуур тамхи импортолж, үүнээс улсын төсөвт 300 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ. Харин шинэ хуулийн дагуу 2031 он гэхэд нэг хайрцаг тамхины өртөг үнэ 10,950 төгрөгт хүрч, улс нэг хайрцаг тамхинаас авах татварын хэмжээ 9,446 төгрөг болж, жижиглэнгийн худалдааны үнэ 15,330 төгрөг орчим байхаар тооцоолсон байна. Ингэснээр нэг хайрцаг янжуур тамхины өртөг үнийн 86,2% нь татвар байх юм. Төсөлд тусгасан төсөөллөөр 2031 онд Монгол Улсад тамхины зах зээлийн борлуулалтын хэмжээ 2 их наяд төгрөгт хүрч, үүнээс 1.7 их наяд төгрөгийг зөвхөн татвар хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Гэхдээ ийм хэмжээний татварын орлого бодитоор бүрдэх эсэх нь зах зээлийн нөхцөлөөс шууд хамаарна. Үнэ огцом өсөхөд хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх, хууль ёсны импорт буурах эсэх, хил дамнасан хууль бус худалдаа нэмэгдэх эсэх зэрэг нь энэхүү төсөөлөл бодит амьдрал дээр хэрэгжихэд нөлөөлөх гол хүчин зүйлүүд байх болно. Өөрийн сэтгэгдлээ илэрхийл Share Tweet
Зургийн эвлүүлэг ашиглав Тамхины хяналтын тухай хуультай хамт хэлэлцэгдэж буй Онцгой албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний татварыг 2031 он хүртэл үе шаттайгаар ойролцоогоор 6 дахин нэмэгдүүлэхээр болж байна. Монгол Улс 2025 оны байдлаар 3.7 тэрбум ширхэг буюу 185 сая хайрцаг янжуур тамхи импортолж, үүнээс улсын төсөвт 300 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ. Харин шинэ хуулийн дагуу 2031 он гэхэд нэг хайрцаг тамхины өртөг үнэ 10,950 төгрөгт хүрч, улс нэг хайрцаг тамхинаас авах татварын хэмжээ 9,446 төгрөг болж, жижиглэнгийн худалдааны үнэ 15,330 төгрөг орчим байхаар тооцоолсон байна. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.