Шүлхийн нэг сая 650 мянган тун вакциныг 12 сум руу хүргэж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн лавлагаа лаборатори, БНХАУ-ын Ланьжоу дахь малын эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтран гаргаж авсан SAT1 хэвшлийн шүлхийн вакциныг өчигдөр Монгол Улсын хилээр оруулж ирлээ. Манай улс энэхүү 1 сая 650 мянган тун вакциныг Хятадаас худалдан авсан юм. Хятадын хил дээр ачаалал их байсны улмаас вакцин бага зэрэг саатжээ. Зургаадугаар сарын 22-нд уг …
Архивын зураг ашиглав Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн лавлагаа лаборатори, БНХАУ-ын Ланьжоу дахь малын эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтран гаргаж авсан SAT1 хэвшлийн шүлхийн вакциныг өчигдөр Монгол Улсын хилээр оруулж ирлээ. Манай улс энэхүү 1 сая 650 мянган тун вакциныг Хятадаас худалдан авсан юм. Хятадын хил дээр ачаалал их байсны улмаас вакцин бага зэрэг саатжээ. Зургаадугаар сарын 22-нд уг вакциныг Улаанбаатарт авчирч, шөнөдөө Баян-Өлгий, Ховд аймаг руу ачуулсан байна. Маргаашнаас эдгээр аймгийн шүлхий гарсан дөрвөн сум болон зэргэлдээх найман суманд хүргэж, зургаадугаар сарын 24-нээс малыг бүрэн дархлаажуулахаар Мал эмнэлгийн ерөнхий газар төлөвлөөд байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.