20/09/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Словены баг Европын аварга боллоо.
Туркийн нийслэл Истанбулд болсон Европын АШТ-д өчигдөр буюу 9 сарын 19-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээний аваргын төлөө Словен шигшээ Сербийн багууд тунаж үлдэж 93-85 харьцаагаар Словены баг хожил байгуулжээ. Ингэснээр түүхэндээ анх удаа түрүүлж байгаа бөгөөд мөн мөнгөн медаль авсан Сербийн багийн хувьд Европын аваргаас авч буй анхны медаль нь энэ болж байгаа юм байна.
Тус тоглолтод Горан Драгич 35 оноо 7 самбар 3 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бөгөөд Европын АШТ-ий үнэ цэнэтэй тоглогч болсон байна. Харин түүнд Клемен Прэпелич 21 оноо 4 самбар 3 о.д өгч Европ тивийн аварга болоход үнэтэй хувь нэмэр орууллаа.
Эсрэг багаас Богдан Богданович 22 оноо 4 самбар 5 о.д, Милан Макван 18 оноо 5 самбар 3 о.д өгч багаа тэргүүлжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.