20/09/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ганцаараа бол хүн нь хэдий сайн ч өөрөө бариулна.

Linked automatically by name · ⚑ Report an error

Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлж  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуророор томилохоор бэлдэж буй тухай мэдээлэл цацагдлаа.

Хуулиараа Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилох ёстой.  Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол дахин нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй хэмээн хуульд заасан нь бий. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаа өөрийн хүнээ улсын ерөнхий прокуророор томилохоор шийдсэн байж магадгүй байна.

Дээр дурдсан томилгооны асуудлаар нийтлэлч А.Баатархуяг  цахим хуудастаа, “Энэ харин юмны чигийг зөв өөрчлөх томилгоо болох юм биш үү! Ганцаараа бол хүн нь хэдий сайн ч өөрөө бариулна, тиймээс дээрээс нь АТГ-ын даргыг бас чигч, чигжүү хүнээр томилчихвол оффшорын мөнгө “бороо шиг ороод” байх нь дээ…

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын намтар:  З.Энхболд 1966 оны 5 сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. халх, ам бvл 5, эхнэр, 2 хүү, охины хамт амьдардаг. 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль, Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр, 1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр төгссөн, 2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын Бизнесийн удирдлагын магистр.                                                                                                    Ажилласан байдал:                                                                                                                                                                     1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр

1989-1991 онд *Монел* фирмд инженер

1991-1993 онд *Эрэл* ХХКомпаний захирал

1993-1996 онд *Интер* ХЭАА, ХХКомпанид захирал

1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга

1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх

2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга

2005 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 он Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оны 7 дугаар сарын 24-нд Монгол Улсын Их Хурлын дарга

2017 оны долоодугаар сараас Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байна.

Шагнал: 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.