Байр суурь: Мах дэндүү үнэтэй байна. ЗГ-аас арга хэмжээ авах гэсээр байтал жам ёсоороо буух цаг нь болчихлоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Өчигдөр АН-ынхан махны үнийн өсөлтийг бодитоор харуулах зорилгоор чуулганы үүдэнд мах өлгөлөө. Тухайлбал, 2016 онд 26 мянган төгрөгөөр 4кг хонины мах худалдан авах боломжтой байсан бол 2026 онд тус өртгөөр 980гр мах авч хүрэхийг харуулсан юм. Эргэн сануулахад, Нөөцийн махны хомсдолтой холбоотойгоор Х.Нямбаатар огцорсон. Тэр цагаас махны үнийн өсөлтийг тогтворжуулна, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал ч, шинэ Хотын дарга Б.Пүрэвдагва ч мэдэгдсэн. Гэтэл махны үнэ буурч, тогтворжих битгий хэл өдөр өдрөөр өссөөр үхрийн цул мах зах дээр 33-39 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Иймд УИХ-ын гишүүдээс махны үнийн өсөлтийн агуулгаар тодруулга авлаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.