27/09/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Архи, тамхигүй Монголын төлөө залуус нэгдлээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Соёлын ордонтой хамтран ‘’Архи, Тамхигүй Монголын төлөө хамтдаа’’ сургалт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар 300 гаруй залууст мэдээлэл өгсөн юм.

Мөн өсвөр насны охид, эмэгтэйчүүд мансууруулах бодис болон согтууруулах ундааг хэрэглэж эрүүл мэнд, амьдралаараа яаж хохирч байгааг, сонирхолдоо хөтлөгдөж архи, тамхийг хэрэглэж эхэлсэнээр нийгэмд тарьж буй сөрөг нөлөөллийн талаархи мэдлэгийг өдөрт оролцсон залууст өгчээ.

Түүнчлэн ХСИС-ийн 50 оюутнаас архи тамхины хор уршиг, түүнээс ангижрахад иргэн таны хувь оролцоо гэсэн социологийн судалгааг авч дүгнэсэн байна. Судалгаанд оролцсон нийт оюутнуудын 50 хувь нь архины үйлдвэрлэлийг багасгах, татварыг ихэсгэх, мөн долоо хоногт нэг өдөр архи зарахгүй байх зэрэг саналыг дэвшүүлсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.