Монголд вакцин нь нэвтрээгүй шүлхийн хэв шинж дэгдээд 10 гаруй хоноход төр тоосонгүй
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монголд мал амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт гараад 10 гаруй хоног өнгөрч байна. Хамгийн ноцтой нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй, вакцин нь нэвтрээгүй шүлхийн Сат -1 гэх хэв шинж илэрсэн асуудал юм. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Алтай суманд өнгөрсөн тавдугаар сарын 22-нд шүлхий өвчний сэжиг бүхий тохиолдол гарч, хорио цээрийн дэглэмд шилжүүлээд буй. Үүнээс гурав хоногийн дараа Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабориториор хариу баталгаажсан. Одоогоор Баян- Өлгий, Ховд аймгийн гурван суманд шүлхийн уг хэв шинжийн тохиолдол бүртгэгдэж 779 мал өвчлөөд байна. Өвчилсөн малыг шууд устгах заалттай бөгөөд одоогоор 77.2 хувийг нь устгалд оруулжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.