2017.09.28 · niitlelch.mn (Archiv)
· Архив
“Алтан жолоо групп”-ын ерөнхийлөгч В.Энхбаатар автомашины цуглуулгаа сонирхуулна.
Ирэх бямба буюу 2017 оны 09 сарын 30-ны бямба гаригт Монголд байдаг хуучны ховор автомашинууд олны хүртээл болох гэж байна. Тодруулбал, “Алтан жолоо групп”-ын 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус холбооны ерөнхийлөгч В.Энхбаатар өөрийн хувийн цуглуулгаа автомашин сонирхогч залууст үзүүлэхээр болжээ. Түүний цуглуулганд буй 20 гаруй хуучны машин Орбитоос төв зам дагуу цуваа үүсгэн явсаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэх юм байна. Цуваа 10.00 цагаас Орбитоос хөдлөх бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 12.00-17.00 цагийн хооронд нийтэд үзүүлэх аж.
Үзэсгэлэнд оролцох автомашинуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.moto.mn сайтаас үзэх боломжтой
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.