28/09/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
А.Гитлерийн утасны дэвтэр 44.5 мянган ам.долларын үнэ хүрчээ.
Их Британийн “Henry Aldridge and Son” дуудлага худалдаагаар Адольф Гитлерийн утасны дэвтэр 44.5 мянган ам.долларын үнэ хүрсэн талаар KP.ru цахим хуудаст мэдээлжээ. Тус утасны дэвтэрт III Рейхийн Генрих Гиммлер, Йозеф Геббельс, Рудольф Гесс зэрэг нөлөө бүхий 200 хүний утасны дугаар, гэрийн хаяг байдаг аж.
Энэхүү баримтыг анх 15 мянгаар үнэлж дуудсан ч явцын дунд өссөөр ийм хэмжээнд хүрчээ. Арьсан гадартай тус дэвтрийг одоогоос 72 жилийн тэртээ III Рейхийн бичиг хэргийн өрөөн дэх ширээний нүднээс Британийн мөрдөгч, ахмад Жон Хож олсон байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.