28/09/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Баян-Өлгий аймгийн Алтай суманд орсон цас хайлаагүй

Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Архангай аймгийн нутгаар есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нойтон цас орсон. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Алтай суманд орсон цас хайлаагүй нэмж цас орвол өвөлжилт хүндэрч мал бэлчээргүй болох аюул нүүрлэж магадгүй хэмээн нутгийн малчид ярьж байна.

Алтай сумын уулын орой болон өндөрлөг газруудын цас 5-10 см, тал нутагаараа 2-3 см-ийн цасан бүрхүүл тогтожээ.  Тус суманд өдөртөө -5-6 хэм, шөнөдөө -10 хэм хүрч хонож буй учраас хэд хоногийн өмнө орсон цас хайлж амжихгүй байгаа аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.